Поиск:     
    Howdy!   
MP3   
Video   
Gallery   
Forum   
Ecards   
Содержание
Новости    

  Даты,люди,идеи...

 
E-Encyclopedia
of Dean Reed
В это время, Дин...
Éire Ireland
Argentina
Armenia
Azerbaijan
Belarus
Belize
Brasil
Bulgaria
Chech
Chile
Cuba
Dean's B-day
Dean's Homeland
English
Estonia
Fan-clubs
France
Georgia
German
Hungary
Iraq
Israel
It's called...Dean Reed!
Italy
Japan
Kazakhstan
Mongol
Netherlands
Nicaragua
Old Forums of www.DeanReed.ru
Our team!
Poland
Romania
Russia
Season
Spanish
Sweden
Turkey
Ukraine
Uruguay
Uzbekistan
Vietnam
Yemen
Карта жизни Дина
Россия до Дина

  Язык

 

Дин Рид
Мы помним о тебе

Мы любим и поем твои песни

www.DeanReed.su

Здесь
можно заказать диски
с песнями и фильмами
о Дине

Dean!
We remember you

We love your song and sing there

www.DeanReed.su

Order DVD & CD
Dean Reed songs

 
Mongol Главная : Mongol :

Дотоод мэдээ

Дотоод мэдээ




E-Encyclopedia of Dean Reed...Дин Рид в России:


Link

Дотоод мэдээ

Хүүхдүүдээ Тоодоггүй Улаанбаатар

Социализмын үед Америкийн дуучин Дин Рид манайд ирлээ. Тэгээд хамгийн аз жаргалтай хүүхдүүд зөвхөн Монголд л байна гэсэн үгийг хэлсэн юм даг. Бид ч энэ үгийг сонсоод шаагилдаад л явчихлаа. "Үгүй ээ, тэр Америкт чинь хөөрхий хүүхдүүд ёстой зовдог гэнэ шүү дээ. Траншей энэ тэрд амьдардаг юм байх, базарваань. Мөн сайн л бол сонин зарах, гутал тослох ажил олдож, түүнээс олсон мөнгөөрөө голоо зогоодог юм байх" гэж ирээд нүдээ том болгон ярилцдаг байжээ.

Социализмын үед Америкийн дуучин Дин Рид манайд ирлээ. Тэгээд хамгийн аз жаргалтай хүүхдүүд зөвхөн Монголд л байна гэсэн үгийг хэлсэн юм даг. Бид ч энэ үгийг сонсоод шаагилдаад л явчихлаа. "Үгүй ээ, тэр Америкт чинь хөөрхий хүүхдүүд ёстой зовдог гэнэ шүү дээ. Траншей энэ тэрд амьдардаг юм байх, базарваань. Мөн сайн л бол сонин зарах, гутал тослох ажил олдож, түүнээс олсон мөнгөөрөө голоо зогоодог юм байх" гэж ирээд нүдээ том болгон ярилцдаг байжээ.
 
Өнөөдөр энэ бүхэн эсрэгээрээ эргэсэн байна. Яг үнэндээ тэрхүү Дин Рид худлаа наасан уу яасан, америк хүүхдүүд сүүлийн 100 орчим жил нэг их зовоогүй бололтой юм ярих аж. Харин сүүлийн 20 шахам жилд тэрхүү америк дуучны өгүүлсэн шиг дүр зургийг зүгээр л Улаанбаатарынхаа гудамжнаас кино үзэж байгаа юм шиг харах боллоо.

За энэ ч яахав, тэртэй тэргүй улирч баларсан сэдэв. Ер нь, "Хүүхэд манай гэрэлт ирээдүй", "Хүүхдийн төлөө "За" гэж хэлье" мэтийн уриа лоозонд үнэндээ нүд дасч, чих дөжирсөн байх аж. Хүүхдийн жил энэ тэр гээд тун сүртэй зарлахыг нь яана гээч. Түүний үр дүн гэхээр дээрхи маягийн хов хоосон уриа, ганц дуутай л үлдэх шив дээ. Мөн хүүхэд улс төрийн намуудын оноо цуглуулдаг ганц бай болов. Сонгууль дөхөхөөр тэдэнд хайртай болно ч гэж нөхцөлгүй. Нэр дэвшигч бүхэн тэргүүн хамба, хүүхдүүд хоёртой зургаа заавал татуулна. Хүүхдүүдийн дунд сууж байгаад л нэг их бурхан хүн хөргөө татуулаад сонингоо чимнэ дээ. Тэгээд нөгөөдүүлийгээ ялсан ч мартана, ялагдсан ч мартана.
 
Энэ бүгдийн хамгийн сонгодог жишээ нь 2004 оны УИХ-ын сонгуулийн "Хүүхдийн 10 мянга". Ёстой нэг хуйлруулж өгсөн уриа гэвэл энэ. Үүнийг зохиогч болох гэж ямар олон хүн хоорондоо уралцсан гэж бодно. Тэр ч бүү хэл зодолдож байлаа шүү дээ.

Манайхан ч бөөн баяр болсон доо. Хүүхдийн мөнгө өгөх нь гээд л. Ингээд ямар ч байсан өнөөдөр сардаа 10 гаруй мянган төгрөг авч байгаа нь үнээн, хөөрхий. Төрийн минь сүлд гээд л залбираад авч байгаа. Гэвч төр хэмээх зальтай нохой түүнийгээ хүүхдүүдээсээ автобусаар зорчсон хөлс гээд эргүүлээд дээрэмдэж байгааг огтхон ч анзаарахгүй юм. Эдүгээ цүнх үүрсэн сөөсгөр банди нарыг 100 төгрөг өгөхгүй бол шууд буулгаж харагддаг. Ингэхэд бидний хүүхэд нэг автобусаар ирж очлоо гэхэд өдөртөө багаар бодоход 200 төгрөг төлнө. Тэгвэл төр сард 3000 төгрөг өгч байгаа. Харин хүүхэд маань зөвхөн автобусандаа л гэхэд 4800 төгрөг төлөх хэрэг гардаг юм даа, хотын захиргааны найзууд аа. Түүн дээр хоёр хуушуурын мөнгө нэмбэл 600 төгрөг гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, ямар ч орлогогүй зөвхөн сурах л үүрэгтэй хүүхдүүд нөгөө гайхуулаад байгаа эх орныхоо ирээдүй болохын төлөө автобус, хоолондоо ийм хэмжээний мөнгийг Улаанбаатар хотын Нийтийн тээвэр хэмээх айлын өмдний арын халаас руу хийж байна аа гэсэн үг. Яагаад арын халаас хэмээв гэвэл хүүхдээс мөнгө аваад оронд нь тасалбар өгдөг кондуктор ёстой байж харагдаач. Түүнээс гадна хамгийн хачирхалтай нь тэтгэвэр авдаг хөгшид, оюутнууд, цалинтай цагдаа нар, байцаагчид, Нийслэлийн нийтийн тээвэр гэсэн нэрийн дор хоолоо олж иддэг баахан хүмүүс хөнгөлөлттэй зорчоод байгаа юм. Гэтэл "За" гэх ёстой хүүхдүүд нь мөнгө нэхүүлээд хүзүүгээ маажиж зогсдог. Мөн энэ нийтийн тээврээр хамгийн "хаалтгүй" зорчдог хүмүүс гэвэл тэнэмэлүүд, архичин танхайчууд. Мөнгө төлөхгүй, бас хамгийн тохилог суудал дээр тухлан дугжирна. Бас тэндээ өтгөн шингэнээ дусаачихсан байх нь энүүхэнд.

Миний бие ингэхэд Улаанбаатар хот л энэ дэлхий дээр хүүхдүүдээ шулдаг цорын ганц хот хэмээн шулуухан хэлье. Ухаандаа Нийслэлийн ИХ-ын төлөөлөгчид, хотын дарга нар хамтдаа шулж байгаа хэрэг шүү дээ. Учир нь энэ бол жинхэнэ тэдний шийдэх ёстой, бас бүрэн чадах, жинхэнэ санаагаа зовоох асуудал.

."Театр өлгүүрээсээ эхэлдэг" гэсэн алдарт найруулагч Станиславскийн нэгэн үг байдаг юм. Түүн шиг аливаа хотын өнгө төрх нийтийн тээврээ хэрхэн зохион байгуулснаас харагддаг хэмээн ярьдаг. Монголд ажилладаг Герман, Япон, Швейцарийн иргэдтэй уулзаж, танай оронд хүүхдүүд нь автобусаар ямархуу хөлстэйгөөр зорчдог вэ хэмээн асуусан юм. Эхлээд ойлгохгүй байгаа бололтой, гайхаад л. Би ч орчуулагч нөхрөө буруу хазгай туусан юм болов уу гэж хардаад л. Тэгээд яахав дээ, манай хүүхдүүд их жаргалтай, төрөөс сард 3000 төгрөг өгдөг, харин хүүхдүүд маань сардаа автобусандаа л гэхэд 4800 төгрөг төлөх хэрэг гарчихаад байдаг юм гэх зэргээр үнэнээ хэллээ дээ.

Герман, Японд хүүхдүүд үнэгүй зорчдог гэв. Герман золигнууд сард хүүхэд бүртээ 200 евро өгдөг гэнэ. Мөн эцэг эх нь энэ мөнгөнөөс нь түүнд өдөрт л жаахан жаахныг өгөхгүй бол шоронд ч сууж мэдэх хуультай ажээ. Швейцарь гэх зэргийн улс оронд хүүхдүүддээ зориулаад хотын дарга нь нэлээд хэдэн өвөрмөц маягийн журам гаргасан байдаг гэлээ. Тухайлбал, сургуулийн насны хүүхдүүдэд нэг хоног, нэг сар, нэг улирал, нэг жилийн хугацаанд хүчинтэй тасалбар түгээдэг юм байх. Түүнийхээ үнийг хотынхоо төсвөөс ч юм уу гаргаад өгчихдөг, ийм эрхийг нь манайхаар бол УИХ олгочихдог онцлогтой ажээ. Харин манайд өнөөдөр хүүхдүүд маань ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэг хүн шиг л автобусаар мөнгө төлөн зорчсоор. Гэтэл дарга нар маань хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр энэ тэр гэж донгосохыг нь яана гээч. Мөн төрийн хишиг хэмээх 3000 төгрөг автобусны компанийн захирлын хоолны мөнгө болж хувираад л.

Хүүхдүүдээ шулдаг Улаанбаатарын төрхийг ямар дарга нь өөрчлөх бол оо.





 
 
Copyright Dean Reed in Russia...Дин Рид в России, ©2003-2024. All rights reserved. Powe#ff0000 by IolyDesign ©2003-2022Design, poetry